Menu Close

Таны хажуугийн хүн гэнэт ухаангүй болвол та юу хийх ёстой вэ?

“Хүн ухаангүй, Ямар нэг харьцаагүй байна”

Ийм нөхцөлд та яах вэ? 

Та ямар нэг үйлдэл хийх нь юу ч хийгээгүй байснаас хамаагүй дээр бөгөөд, та ямар ч буруу зүйл хийх болов уу гэж санаа зовох хэрэггүй.

Зүрх гэнэт зогсох нь эмнэлгийн бус орчинд тохиолдох нь элбэг. 

Ийм үед зүрхийг AED (автомат дефибрилятор)-г ашиглаж  эсвэл CPR (зүрх амьсгалын сэхээн амьдруулалт) хийх нь хамгийн үр дүнтэй. Үүний тулд заавал сургалт, гэрчилгээ авах шаардлагагүй. 

Хүний зүрх зогссон эхний 15 секундын дотор ухаан алддаг ба Хүчилтөрөгчийн дутагдлын улмаас 5 минутын дараа тархины эсэд эргэлт буцалтгүй гэмтэл үүсдэг. амьлуулах тусламж оройтсон 1 минут тутам амьд үлдэх боломж 7-10%-аар алдагдаж байдаг.

Иймээс амжиж анхны тусламж үзүүлээрэй. 

Амьлуулах тусламж нь таны бодож байгаагаас хамаагүй хялбар. 

Хэрэв та ухаангүй, зүрх зогссон хүнтэй хамт ганцаараа байгаа бол нөхцөл байдлыг өөрчлөх боломж таньд л байна. 

CPR хийх дараалал 

Та ухаангүй хүнтэй таарвал юу хийх вэ? 

Хамгийн түрүүнд орчиндоо цахилгааны утас, гал, ус, химийн бодис, амьтан гэх мэт аюул байгаа эсэхийг нягтал. 

Хэрэв хэвийн бол 

Унасан хүний дэргэд очиж, ухаангүй байгаа эсэхийг үнэлэхийн тулд хоёр гараараа мөрөн дээр нь цохиж, чангаар  дуудах

Маш яаралтай хэн нэгнээс тусламж гуй

103 дуудахыг хэн нэгнээс хүс. 

Утсаа чанга яригч дээр нь тавиад түргэний эмчээс зөвлөмж ав. 

Хохирогчийн цээж хөдөлж байгаа эсэхийг хар. 

Эрүүг дээш өргөж, амьсгалын замыг чөлөөл.

Хохирогч амьсгалахгүй, амьсгал нь хэвийн бус, эсвэл эргэлзээтэй байгаа бол Цээж шахалтыг яаралтай эхлүүлнэ. 

Өвчүүний гол 2 хөхний хооронд 2 гараа давхарлаж атгаад цээжийг  5см хүртэл шахна, үүнийг минутанд 100-120 байхаар хурдтай хийх хэрэгтэй. 

Таньд өөр хүн туслаж байгаа бол таныг 30 удаа цээжийг шахахад 2 удаа амнаас аманд, эсвэл амнаас хамарлуу агаар үлээж амьсгалуулна. хэрэв амьсгал өгөх боломжгүй бол та зөвхөн цээж шахалтаа үргэлжлүүлсэн ч болно. 

Хэрэв та чадахаар бол энэ үйлдэлээ түргэн тусламжийн машин иртэл, эсвэл өөр аврагч ирэх хүртэл үргэлжлүүлээрэй. 

Та хүний амь аварлаа. Таньд баярлалаа.