Menu Close

Зүрхний шигдээс дахих эрсдэлээс сэргийлэх нь

Зүрхний булчингийн цус болон хүчилтөрөгчийн хангамжийг сэргээх эмчилгээ нь шинж тэмдгийг бууруулахад тусалдаг боловч гэмтсэн судас дахин нарийсах эсвэл бөглөрөх магадлалтай. Мөн анхны зүрхний шигдээс үүсгэсэн ижил хүчин зүйлүүд таны бусад судасанд аль хэдийнээ хор хөнөөл учруулж байж болно. Хэрэв эдгээр гэмтсэн судас таны зүрхийг цусаар хангадаг бол дахин зүрхний шигдээс болох эрсдэлтэй. Харин тархийг хангадаг бол тархины цус харвалт үүсгэх магадлалтай.

Давтан зүрхний шигдээс болон бусад зүрх судасны өвчлөлийн эрсдэл хүн бүрт ялгаатай. Энэ нь олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд заримыг нь өөрчлөх боломжтой, заримыг нь өөрчлөх боломжгүй. Хамгийн чухал эрсдэлт хүчин зүйлүүд нь:

Өөрчлөх боломжгүй эрсдэлт хүчин зүйлс

  • Нас
  • Хүйс
  • Өмнө нь тохиолдсон зүрх судасны өвчний тоо, төрөл
  • Зүрхний цусаа шахах чадвар
  • Тосгуурын жирвэгнээ өвчин байгаа эсэх (зүрхний хэм алдагдлын эмгэг)
  • Бөөрний үйл ажиллагааны доголдол

Өөрчлөх боломжтой эрсдэлт хүчин зүйлс

Эрсдэлт хүчин зүйлсээ тодорхойлох нь зүрх судасны өвчлөлд дахин өртөхөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай зан үйл, эмчилгээг тодорхойлоход тусална. Эрсдэл ямар ч түвшинд байсан, давтан зүрхний шигдээсээс сэргийлэхийн тулд эрүүл амьдралын хэв маяг хамгийн чухал юм. Үүнд: тамхи татахгүй байх, эрүүл жиндээ байх, тэнцвэртэй хооллолт баримтлах, идэвхтэй хөдөлгөөнтэй байх, стресс, цусны даралт, холестерин болон чихрийн шижинг үр дүнтэй хянах зэрэг багтана