Таргалалттай болон илүүдэл жинтэй хүмүүс жингээ барих нь зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулах үр дүнтэй.
Илүүдэл жин ба таргалалтыг биеийн жингийн индекс (БЖИ)-ээр хэмждэг. Доор харуулсан жишээний дагуу жингээ кг-аар, өндрийнхөө метр квадратад (кг/м2) хуваах замаар БЖИ-г тодорхойлно:
● Эрэгтэй, 77 кг ба 1.70 м, БЖИ нь: 77 / (1.70*1.70) = 26.6 “илүүдэл жинтэй”
● Эмэгтэй, 83 кг ба 1,65 м, БЖИ нь 83 / (1.65*1.65) = 30.5 “1-р түвшний таргалалттай”
Биеийн жингийн индексээр илүүдэл жин болон таргалалтыг ангилна.
|
Биеийн жингийн ангилал |
Таргалалтын түвшин |
БЖИ (кг/м2) |
|
Жин багатай |
|
< 18.5 |
|
Хэвийн |
|
18.5 – 24.9 |
|
Илүүдэл жинтэй |
|
25.0 – 29.9 |
|
Таргалалт |
I |
30.0 – 34.9 |
|
Таргалалт |
II |
35.0 – 39.9 |
|
Хэт таргалалт |
III |
≥ 40 |

Хэвлийн өөхлөлт нь чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, зүрхний ханыг зузааруулж томруулах, цусны холестерины хэмжээ ихсэх зэрэг зүрх судасны өвчний олон эрсдэлт хүчин зүйлстэй нягт холбоотой. Эдгээр хүчин зүйлс нь артерийн судасны хана дотор холестерин болон өөх тосны хуримтлал (товруу) үүсгэж, улмаар судас нарийсах буюу бүрэн хаагдах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүний улмаас зүрх хангалттай цусан хангамж авч чадахгүй болж зүрхний шигдээс, тархи цусны дутагдалд орсноор тархины цус харвалт үүсэх шалтгаан болдог.
Жин хасах нь цаг бусаар эндэж нас барах магадлалыг ойролцоогоор 20% бууруулдаг. Чихрийн шижинтэй, таргалалттай эсвэл илүүдэл жинтэй өвчтөнүүд биеийн жингээ 10%-иар бууруулснаар зүрхний шигдээс, цус харвалт эсвэл цаг бусаар эндэх эрсдэлээ 20%-25%-иар бууруулж чаддаг.
Ихэнх хүмүүс амьдралын хэв маягаа өөрчлөх замаар жингээ хасах боломжтой. Авч буй илчлэгийн хэмжээг 20-25%-иар бууруулж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь чихрийн шижин, цусны даралт ихсэлт, цусан дахь холестерины түвшин өндөр байхаас сэргийлж, хянахад тусалдаг. Таны юу идэх маш чухал тул жимс, хүнсний ногоо, буурцагт ургамал, самар болон бүхэл үрийг түлхүү идэж, чихэр болон амьтны гаралтай өөх тосны хэрэглээг хязгаарлах хэрэгтэй.