Зүрхний эмчтэйгээ хэзээнээс жолооны ард суух боломжтойгоо ярилцаарай
Танд ямар мэс засал эсвэл ажилбар хийгдсэнээс хамааран зүрхний шигдээсээс хойш 7 хоногоос нэг сарын дараагаас эхлэн жолоо барьж болно.
Машин жолоодох нь стресстэй байж болох учир энэ нь зүрхний өвчний нэмэлт эрсдэлт хүчин зүйл болж болзошгүй. Таны зүрхний эмч хэд хэдэн асуудлаас хамаарч таныг хэзээнээс жолоо барьж эхлэхийг шийднэ. Эдгээрт цээжээр өвдөж эхэлсэн хугацаанаас эхлэн эмчилгээхийгдсэн хүртэлх хугацаа, зүрхний агших чадвар, зүрхний судасны цусан хангамжийг сэргээхэд ашигласан ажилбарын төрөл болон сэргээсэн хувь, бусад нарийн титэм судаснуудын бөглөрөлийг гаргах шаардлагатай эсэх, зүрхний хэм жигд эсэх, эмнэлэгт хэвтсэн хугацаа, хэвтсэн үед гарсан хүндрэл, зүрхний сэргээн засах эмчилгээнд хамрагдсан эсэх зэрэг орно.
Автомашин жолоодож эхлэхтэй холбоотой зөвлөгөө:
- Титэм судасны нөхөн сэргээх мэс засал буюу coronary artery bypass graft surgery (CABG) хийгдсэн тохиолдолд хамгийн багадаа 4 долоо хоног (хүнд машин механизм жолооддог бол 3 сар, үүнээс өмнө ачаалалтай сорил заавал хийнэ) хүлээх хэрэгтэй.
- Хүндрэлгүй зүрхний шигдээсээр өвдсөн, зүрхний дутагдлын шинжгүй, зүрхний зүүн ховдлоос шахагдах цусны хувь буюу left ventricular ejection fraction (LVEF) нь 35% буюу түүнээс дээш бол нэг долоо хоног.
- Зүрхний шигдээс нь зүрхний дутагдлаар, зүрхний зүүн ховдлоос шахагдах цусны хувь буюу left ventricular ejection fraction (LVEF) нь 35% -иас доош эсвэл хэм алдагдлаар хүндэрсэн бол нэг сар жолоо барихгүй.
- Хүнд машин механизмын жолооч нар зүрхний шигдээсээр өвдсөн бөгөөд LVEF 35% дээш байсан бол 6 долоо хоног. LVEF 35%-иас доош үед жолоо барихыг хориглоно.
- Төлөвлөгөөт судсан дотуурх мэс засал амжилттай хийгдэж, хэм алдагдал илрээгүй бол 24 цагийн дараа (хүнд машин механизм жолооддог бол 1 сар) жолоо барьж болно.