Menu Close

Эрүүл зуршлыг хэвшүүлэх, тууштай байх

Зүрх судасны өвчний эрсдэлийг бага байлгахын тулд би юу хийж чадах вэ?

Эрүүл зөв дадал зуршил нь таны зүрхийг хамгаалдаг ч насан туршдаа эдгээрийг хадгалах нь хамгийн хэцүү сорилт юм. Зүрх судасны өвчний эрсдэлээ хянах болон эрсдэлийг бага байлгахад туслах зөвлөмжүүдийг хүргүүлж байна.

Зөв дадал зуршил нь зүрхээ хамгаалж, насан туршдаа эрүүлээр нь хадгалахад тусална. Та амьдралын хэв маягаа гэнэт огцом өөрчилж чадахыг хүсэн хүлээх нь бодитой биш юм. Удаан хадгалагдах дадал зуршлыг үүсгэхийн тулд та бага багаар, алхам алхмаар эхлүүлээрэй. Бага багаар өөрчлөлтийг бий болгохнь чухал ач холбогдолтой. 

Эрүүл жингээ (линк)   хадгалах нь

 SCORE-2 эсвэл SCORE-2 OP тооцоолуур гэсэн хэрэгслүүд нь таны эрсдэлийг үнэлж, эрүүл мэндтэйгээ холбоотой ухамсарт шийдвэрүүдийг гаргахад тусална. Таны эмч таны тусгай хэрэгцээ болон зорилтуудыг тусгасан нарийвчилсан төлөвлөгөө гаргахад тусална.  

Эрүүл жинд хүрч, түүнийгээ хадгалах нь артерийн даралт(линк) , цусан дахь холестерин(линк) , чихрийн шижинд(линк)    эергээр нөлөөлж таны зүрх судасны эрсдэлийг бууруулна.

Зүрхний эрүүл мэндэд таны юу идэх, хэр хэмжээтэй идэх нь их нөлөө үзүүлдэг бөгөөд хамгийн түрүүнд хэвшүүлж болох өөрчлөлт юм. Гадуур хооллохдоо эрүүл сонголтуудыг хийж, шинэ жимс болон ногоог илүүд үзээрэй.

Шаардлагатай бол эрүүл бус хоолыг долоо хоногт нэг удаа идэх нь урам зоригоо хадгалж, дэглэм барьж байгаа мэт сэтгэгдлийг бууруулдаг.

Дасгал хөдөлгөөн нь олон төрлөөр эрсдэлийг бууруулдаг. Энэ нь биеийн жин, артерийн даралт, холестерин, сахарын түвшинг бууруулж, таныг илүү аз жаргалтай болгодог. Та маш туранхай булчинлаг байх шаардлагагүй. Дасгал хөдөлгөөндөө бага зэргийн ахиц үзүүлэх нь ч эрүүл мэндэд ач тустай. Та дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлж чадаж байвал бүүр ч сайн! Таны залхуу хүрч байвал урт замд алхахаар найзыгаа уриарай. Тогтмол хуваарийн дагуу хангалттай хэмжээний дасгал хийх дадалыг бий болгоорой.

Архи дарснаас татгалз. Согтууруулах ундааг эрэгтэй хүнд хоногт 2 хундага (хоногт 20г этанол), эмэгтэй хүнд  хоногт 1 хундагаар (хоногт 10г этанол) хязгаарлах хэрэгтэй. Та согтууруулах ундаа хэрэглэдэггүй бол бүү ууж эхлээрэй.