Зүрхний шигдээсээр өвдсөний дараа сайтар бодож тунгааж байж аялах болон тээврийн хэрэгслээр зорчих хэрэгтэй ч боломжгүй зүйл биш юм.
Эмнэлгээс гарсны дараа нээх удалгүйгээр машинаар болон галт тэргээр зорчигч болж аялах боломжтой. Автомашинаар зорчихдоо өөрөө жолоодохгүй байх болон урт аялалд гарахдаа ойр ойрхон зогсож амрах хэрэгтэйг анхаарах шаардлагатай. Өөр өөр оронд хуулийн зохицуулалт ялгаатай байж болох ч аялалд гарахаасаа өмнө жолоо барихтай холбоотой эрүүл мэндийн асуудлыг тусгасан орон нутгийн хуулийн зохицуулалтыг мөн шалгаж байх хэрэгтэй.
Онгоцоор зорчихын хувьд, онгоцоор нисэхэд тавигдах шаардлага нь тухайн хүний нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг. Та эмчтэйгээ онгоцоор нисэх нь аюулгүй эсэхийг ярилцах хэрэгтэй. Энэ шийдвэр нь зүрхний шигдээсийн хүнд хөнгөний зэрэг, нисэх хугацаа болон та ганцаар эсвэл дагалдагч хүнтэй нисэх эсэхээс хамаарна. Ерөнхийдөө хүндрэлгүй зүрхний шигдээсийн дараа нисэх нь эрсдэл багатай бөгөөд ихэнх өвчтөн эмнэлгээс гарсны дараа хамгийн эртдээ 3 хоногийн дараанаас онгоцоор зорчих боломжтой болдог. Зүрхний шигдээсийн үеэр ямар нэгэн хүндрэл илэрсэн хүмүүсийн хувьд аяллаа биеийн байдлаа тогтворжуулах хүртэл хойшлуулсан нь зүйтэй. Зүрхний шигдээсээс хойш 2 долоо хоног дотор аялах нь зайлшгүй хэрэгцээтэй тохиолдолд, бүхээг дэх хүчилтөрөгчийн түвшин харьцангуй бага учир эмч таныг эмнэлгийн мэргэжилтэнтэй аялахыг зөвлөх магадлалтай. Үүнээс гадна зорчих дүрэм байгууллагаас хамаарч өөр өөр байдаг учир та аялахаасаа өмнө даатгалын компани болон агаарын тээврийн компаниасаа зөвлөгөө авах шаардлагатай.