Menu Close

Би зүрх судасны эмчээсээ юу асуух ёстой вэ?

Таны зүрхний эмч танд юу тохиолдсоныг мөн яагаад гэдгийг тайлбарлана

Зүрхний өвчний хүндрэлээр өвдсөн хүмүүс дахин шигдээс болох эрсдэлтэй байдаг. Хоёрдогч шигдээсээс эмчийн зааврын дагуу бичсэн эмийг хэрэглэх, тамхинаас гарах, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх болон эрүүл хооллосноор сэргийлэх боломжтой.

Зүрхний өвчтэй байх нь бие махбодь ба сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг. Эмчтэйгээ нээлттэй бөгөөд шударгаар ярилцсанаар эмчилгээний төлөвлөгөөгөө амжилттай биелүүлэх ба зүрхний шигдээсийн дараа эрүүл байдлаа амжилттай хадгалахад урт хугацаандаа нөлөө үзүүлнэ. Таны зүрхний эмч танд юу тохиолдсон бэ, яагаад ийм зүйл тохиолдов, танд ямар эмчилгээ хийгдсэн бэ бөгөөд та юу мэдэх шаардлагатай вэ гэдгийг тайлбарлаж өгнө.  Зүрхний өвчний хүндрэлүүдийн шалтгаан, түүний эмчилгээг ойлгох нь дараа дараагийн эрсдэлээс таныг хамгаална. Таны эмчээсээ асуух асуултууд:

1. Би яагаад зүрхний шигдээсээр өвдсөн бэ?
2. Би шигдээсээс өөрийгөө хамгаалж чадах байсан уу?
3. Би өмнө нь өдөр тутамдаа хийдэг байсан бүх зүйлээ хийсээр байх боломжтой юу?
4. Бөглөрсөн артери нь дахин нарийсаж, дахин нэгэн шигдээсийг үүсгэх боломжтой юу?
5. Артерийн судсанд стент байршуулсан тохиолдолд хэр удаан цус шингэлэх эмийг уух вэ? Энэ судас миний үлдсэн амьдралын туршид бөглөрөлгүй хэвээр байх уу?
6. Ямар эм нь зайлшгүй шаардлагатай бөгөөд хэр удаан уух хэрэгтэй вэ(линк)?
7. Ямар эмийг нэг ч алгасалгүй уух шаардлагатай вэ?
8. Зүрхний шигдээсээс хойш хэр ойр ойрхон эмчид үзүүлэх шаардлагатай вэ?
9. Өдөр тутмын амьдралдаа юу хийвэл дахин зүрхний шигдээсээр өвчлөхгүй байх вэ?
10. Жингээ бууруулах нь хэр чухал вэ? Би өөрийн хоолны дэглэмээ өөрчлөх хэрэгтэй юу (линк)?
11. Хэзээнээс дасгал хөдөлгөөн хийж болох вэ(линк)?
12. Зүрхний сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай юу(линк)?
13. Артерийн даралтаа хэр ойр ойрхон шалгах шаардлагатай вэ?
14. Бэлгийн харилцаанд хэзээ орж болох вэ(линк)? Ажилдаа хэзээ эргэж орж болох вэ(линк)?
15. Аяллаар явж болох уу(линк)? Ууланд алхаж болох уу?
16. Яаралтай тусламжийн тасагт ямар шинж тэмдэг илэрсэн бол нэн даруй үзүүлэх вэ?