Menu Close

Тамхи

ТАМХИ БОЛ ЗҮРХНИЙ ДАЙСАН

Зүрхний шигдээсээр өвдөхгүй байхын тулд тамхинаас татгалзах нь маш чухал юм. Өдөрт ганцхан ширхэг тамхи татах нь зүрхний шигдээсээр өвдөх эрсдэлийг 50%-иар ихэсгэдэг.

Зарим хүмүүс 7 хоногт ганцхан ширхэг тамхи татдаг, бараг л татдаггүйтэй адил гэж ярьцгаадаг. Гэхдээ тийм биш. Тамхинд зөвшөөрч болох тоо ширхэг, аюулгүй хэмжээ гэж байдаггүй.

Яаж гарах вэ? Юунаас эхлэх вэ?

Тамхи татах хүсэл ердөө 3-5 минут л үргэлжилдэг. Тамхи татах бодол төрөх үед 5 минут л өөр зүйлд анхаарлаа хандуулаад тамхины талаар бодохгүй байх.

Тамхинаас гарах 5 алхам бий:

  1. Тамхинаас гарах өдрөө товлох: Тамхинаас гарах өдрөө товлохдоо ойрын 2 долоо хоногоос хэтрүүлэхгүй товлох
  2. Тамхинаас гарах шалтгааныг өөртөө сануулах: Тамхинаас гарах нь таны амьдралд сайн үр дагавар авч ирнэ гэдэгт төвлөрөх
  3. Татах дуршил дарах аргуудыг мэдэх: Таныг тамхи татахад хүргэдэг зуршлуудаас зайлсхийж, хөгжим сонсох, дасгал хийх зэрэг эрүүл зан үйлийг хийж дадаарай.
  4. Никотин үгүйлэгдэх мэдрэмжийг зохицуулж сурах: Никотин үгүйлэгдэх үед никотин орлуулагч хэрэглэж болох юм.
  5. Бусдаас тусламж авах: Өөрийн гэр бүл, найз нөхдөдөө тамхинаас гарч буйгаа хэлж, тэднэ
  6. Зарлах: Ойр дотны, байнга хамт байдаг хүмүүстээ тамхинаас гарах гэж байгаагаа зарлах
  7. Зайлсхийх: Тамхи худалдаж авах, тамхины найз болохоос зайлсхийх
  8. Зөв, уртаар амьсгалах: тайвшрахын тулд тамхи татах биш зөв амьсгалж сурах
  9. Зөвхөн шингэн уух: тамхи татах бодол төрөх үед зөвхөн шингэн уух, нэг аяга усыг бага багаар шимж уух
  10. Завгүй байх: Тамхи татах хүсэл дээд талдаа 5 минут л үргэлжилдэг болохоор завгүй байх, бохь зажлах, дасгал хийх, хүнтэй ярилцах гэх мэт тамхины тухай бодлоо сатааруул

Монгол улсад 2019 онд хийгдсэн судалгаагаар (Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа):

  • Монгол улсын 15-69 насны 5 хүн тутмын 1 нь (24.2%) тамхи татдаг.

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 8.7 дахин их тамхи татдаг.