Menu Close

Зүрхний өвчтэй хүний гэр бүлийн түүх

Залуудаа зүрхний өвчнөөр өвчилсөн гэр бүлийн гишүүн байх нь эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг та мэдэх үү?

Зүрх судасны өвчний гэр бүлийн түүхийг мэддэг байх нь

Зүрх судасны өвчний гэр бүлийн түүхтэй байхнь таны уг эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлдэг. Та скрининг тестээр үнэлгээ хийж, амьдралын хэв маягаа өөрчилснөөр энэ ирээдүйн эрсдэлийг бууруулж чадна.

Ихэнх амьдралын хэв маягтай холбоотой эрсдэлт хүчин зүйл нь нийгмийн дунд түгсэн ердийн ойлголтууд болсон байдаг. Харин гэр бүлд зүрх судасны өвчтэй хүн байх нь зүрхний өвчтэй болох эрсдэлтэйг мэдэх хүн бага байна.

Таны аав эсвэл ах 55 наснаас өмнө, ээж эсвэл эгч 65 наснаас өмнө зүрхний өвчнөөр оношлогдсон тохиолдолд танд зүрх судасны өвчний гэр бүлийн түүх байна гэж үзнэ.

Таны гэр бүлийн түүх зүрх судасны эрсдэлд (линк)  яагаад нөлөөлөх вэ? Гэр бүл доторх амьдралын хэв маяг, зуршлууд ижил төстэй байдаг. Бүр түүнчлэн эцэг эхийн генүүд үр хүүхдүүдэд дамжин өвлөгдөж, зарим өвчнүүд болох артерийн даралт ихсэх, цусан дахь холестерин их байх (линк)  зэргийг үүсгэх суурь болдог. Гэр бүлийн гиперхолестеринеми өвчин нь удамшлын эмгэг бөгөөд эмчлэхгүй тохиолдолд залуу насанд холестерины түвшин маш өндөрт хүрэх болон зүрхний өвчинд хүргэх эрсдэлтэй. Эм тариа (линк)  болон амьдралын эрүүл хэв маяг (линк)  нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг.

Нэг ген дангаараа зүрх судасны эрсдэлийг нэмэгдүүлэхгүй тул генетикийн шинжилгээ таны зүрх судасны өвчтэй болох эсэхэд тодорхой хариу өгч чадахгүй.

Гэр бүлийн түүхээ өөрчилж чадахгүй ч мэдэж байх нь хэрэгтэй юм. Та зүрх судасны өвчний гэр бүлийн түүхтэй бол урьдчилан сэргийлэх арга хэмжээг (линк)  эрт  авах нь чухал юм. Үүнд хөдөлгөөний идэвхтэй байх, эрүүл хооллох, холестерин болон артерийн даралтаа хянах, тамхинаас гарах ба биеийн жингээ хянах зэрэг орно.

Зан үйлийн өөрчлөлт нь таныг ирээдүйд зүрх судасны өвчний эрсдэлийг гэр бүлийн түүхтэй байсан ч бууруулж чадна.

Та өөрийн гэр бүлийн түүхийн тухай яаж мэдэх боломжтой вэ? Өөрийн аав ээж ах дүүстэйгээ гэр бүлийн цуглаан дээрээ ярилцаарай!