Таны дахин зүрхний шигдээс эсвэл зүрх судасны бусад өвчний шинэ тэмдэг илрэх эсэхийг тодорхойлох нь
Зүрхний шигдээсээр өвдсөн хүмүүс дахин шигдээс болох эсвэл бусад зүрхний өвчнөөр өвдөх эрсдэлтэй байдаг. Гэсэн хэдий ч энэ эрсдэл нь олон хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөж болно. (“Дахин зүрхний шигдээсийн эрсдэлт хүчин зүйлс”-ийг үзнэ үү’).
Энэ нь ойрын 10 жилд дахин шигдээсээр өвдөх эрсдэл 10% буюу 10 тохиолдолд 1-с 50%-иас дээш буюу 2-д 1 хооронд хэлбэлзэнэ.
Энийг бодит амьдрал руу хөрвүүлэхийн тулд 100 хүн зүрхний шигдээсээр өвдсөн гэж бодъё. Нэг бүлэгт тэдний 10 нь 10 жил дотроо дахин өвддөг. Гэсэн хэдий ч нөгөө бүлэгт 50 хүн нь дахин зүрхний шигдээс болно. Та аль бүлэгт харьяалагдах хамгийн их магадлалтайг тодорхойлох нь эмчтэйгээ ярилцаж, эмчилгээгээ илүү хүчтэй болгох эсэхээ зөвшилцөхөд дөхөм болно.
SMART эрсдэлийн оноо (линк) нь эдгээр чухал эрсдэлт хүчин зүйлийг нэгтгэн ойрын 10 жилдээ дахин шигдээс эсвэл бусад зүрхний өвчнөөр өвдөх эрсдэлийг тодорхойлдог. Энэ нь хүн бүр хэрэглэхэд тохиромжтой байдлаар хийгдсэн байдаг бөгөөд өмнө нь зүрхний шигдээс (эсвэл зүрхний бах, харвалт, “тархины цус түр хомсрох дайралт”, судасны цүлхэн, захын судас буюу хөлийн судасны өөрчлөлтүүд болон эдгээрийн хавсарсан байдал)-ээр өвдөж байсан хүмүүст зориулагдсан. Энэ үнэлгээ нь хэрэглэхэд хялбар бөгөөд хүчин зүйлүүдийг хэмжихэд амархан. Зөв тооцоолол гаргахад тооцоолуур дээрх бүх хэсгийг бөглөх нь чухал учир зарим тохиолдолд эмчээс хэрэгтэй мэдээллээ тодруулж болно. Гэсэн хэдий ч танд гар доор бүх мэдээлэл байхгүй тохиолдолд “дундаж” оноог чиглүүлэгч болгон хэсэгтээ ашиглаж болно. Жишээ нь өндөр мэдрэг С-урвалж уураг (hsCRP) болон өндөр нягтралтай липопротеин зэрэг цусны шинжилгээний хариунууд байхгүй тохиолдолд дундаж үзүүлэлт сонгож болно. Та эмчтэйгээ эмчилгээний хамгийн шилдэг сонголт юу байхыг хэлэлцэх нь үргэлж чухал юм.