Та ухаан алдаж унасан, ухаангүй хүнтэй тааралдаж
байсан уу?
Таны
хийх үйлдэл хэн нэгний амь насыг аврахад тусална. Буруу үйлдэл хийчихвий гэж
айлтгүй, гагцхүү хайхрахгүй өнгөрөх нь л буруу юм. Ямар нэгэн зүйл хийх нь юу ч хийхгүй байснаас
хамаагүй дээр.
Сайн мэдээ: Хэн нэгний амийг аврахад туслах нь таны бодож байгаагаас хамаагүй энгийн, хялбар юм.
Хэрэв хэн нэгнийг ухаан алдаад унаж байгааг харвал тэр хүн рүү чадах чинээгээрээ хурдан очоорой.
1.Түргэн тусламжийн утас руу залгах (103) 2.Хэрэв ухаан алдсан хүн таны асуултанд хариулахгүй,
хариу үйлдэл үзүүлэхгүй, амьсгалахгүй байвал цаг алдалгүй цээжний шахалт хийж
эхлэх:
Ухаан алдсан хүнийг дээш харуулан хэвтүүлээд хажууд нь өвдөглөж сууна. Нэг гараа цээжний дунд
хэсэгт өвчүүн дээр, нөгөө гараа цээжин дээрх гар дээрээ давхарлаж байрлуулна.
Цээж шахах үед таны тохой шулуун байх ёстой бөгөөд минутанд 100-120 удаа шахахыг хичээнэ. Түргэн тусламж ирэх хүртэл үргэлжлүүлээрэй.
АНХААРАХ ЗҮЙЛС:
– ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖ ДУУД
– ТҮРГЭН ТУСЛАМЖ ИРЭХ ХҮРТЭЛ АЛЬ БОЛОХ ХУРДАН,
ХҮЧТЭЙ ЦЭЭЖ ШАХАХ
ТАНЫ ТУСЛАМЖ ХҮНИЙ АМЬ АВРАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР БОЛНО!
Дэлгэрэнгүй, нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл энэхүү видеог үзэж болно.