Menu Close

Эрүүл зүрхний бүтэц, үйл ажиллагаа

Бүтэц: Цээжний зүүн талд байрладаг, атгын чинээ хэмжээтэй булчинлаг эрхтэн юм. 

Үүрэг: Биеийн бүх эд, эрхтэнд цусыг шахаж хүчилтөрөгч, шим тэжээлээр хангах үүрэгтэй. 

Зүрхний 4 хөндий: Зүрх нь Таславч гэж нэрлэдэг булчинлаг ханаар хоёр баруун, зүүн хэсэгт хуваагддаг. Нээгдэж, хаагддах үүрэгтэй Хавхлагаар Баруун болон зүүн талууд нь дээд, доод хэсэгт хуваагддаг. Дээд хэсгийн Тосгуур, доод хэсгийг нь Ховдол гэдэг.

Хавхлагууд: Зүрхний баруун зүүн талуудад хавхлагууд байдгаас гадна судасанд ч мөн хавхлага байдаг. Хавхлагууд цусыг тогтсон чиглэлд урсгах зориулалттай бөгөөд буруу буюу чиглэлд урсахаас сэргийлдэг. Үүнийг зүрхний хөндийнүүд доторх  даралтын зөрүү нь онгойх, хаагдах хөдөлгөөнөөр зохицуулдаг. Зүрхний баруун талд байрладаг хавхлагыг Гурван хавтаст хавхлага, зүүн талд байрладаг хавхлагыг Хоёр хавтаст хавхлага гэдэг. Жишээ нь: Зүрхний хавхлагууд нь тосгуурууд дотор тодорхой даралт үүсэх үед нээгдэж цусаа ховдол руу дамжуулж, улмаар ховдлууд цусаар дүүрэх боломжийг олгоно. Ховдлууд дүүрсний дараа хоёр болон гурван хавтаст хавхлагууд буцаад хаагдаж ховдолд орсон цус дээш буюу тосгуур руу орохоос сэргийлдэг. 

Зүрхний үйл ажиллагаа: Зүрхний баруун тал нь вен буюу хураагуур судсаар дамжуулан биеэс хүчилтөрөгчийн дутагдалтай цусыг хүлээн аваад уушги руу дамжуулан цусыг хүчилтөрөгчөөр баяжуулаад зүрхний зүүн талд хүлээн авна. Хүчилтөрөгчөөр баялаг болсон цус нь зүрхний зүүн хэсгээс артери буюу тараагуур судсаар биеийн бүх эрхтэн рүү цусаа шахдаг.

Зүрхний булчингуудын өөр хоорондоо хамааралтай, дэс дараатай ажиллагааг булчин завсрын жижиг цахилгаан дамжуулагч ширхгүүд зохицуулдаг. Энэхүү цахилгаан дамжуулагчийн төв цэг нь баруун тосгуурт байрладаг. Үүнийг Синусын зангилаа гэдэг. Энэхүү төв удирдлага нь зүрхийг тайван үед 1 минутад 60-80 удаа агшиж цусаа шахах, ачаалал нэмэгдэхэд түүнд тааруулж зүрхийг хурдан ажиллуулах тохируулгыг хийдэг.