Menu Close

Түгээмэл асуултууд

Дараах нь өвчтөнүүдийн хамгийн түгээмэл асуудаг асуултууд юм. Зарим хариулт нь тухайн хүний онцлог болон нөхцлөөс хамаарч өөр байж болох тул ерөнхий байдлаар хүргэж байна. Хэрэв танд илүү нарийн зөвлөгөө хэрэгтэй бол өөрийн харьяа эрүүл мэндийн байгууллагад хандана уу.

Зүрх судасны өвчтэй хүмүүст цээжээр өвдөх нь нийтлэг тохиолддог.
Хэрвээ танд дараах шинж тэмдгүүд илэрвэл:
• Цээж шахагдаж буй мэт, хүнд, давчидсан мэдрэмж төрөх
• Гар, хоолой, хүзүү, эрүү, нуруу эсвэл гэдсээр өвдөх
• Хөлрөх, толгой эргэх, бие тавгүйрэх, амьсгал давчдах
Та дараах зүйлсийг хийх ёстой:
1. Хийж байгаа зүйлээ зогсоох.
2. Суугаад амар.
Өвдөлт 5–10 минут үргэлжилбэл түргэн тусламж дууд. Өөрөө машин жолоодохгүй байх.
Хэрэв та глицерил тринитрат (GTN) цацлага хэрэглэж байгаа бол хэлнийхээ доор нэг удаа цац:
• 5 минут хүлээ. Хэрэв өвдөлт үргэлжилвэл, хоёр дахь удаагаа цац.
• Дахин 5 минут хүлээ. Хэрэв өвдөлт намдахгүй байвал, гурав дахь удаагаа цац.
GTN цацлагыг 15 минутын дотор хамгийн ихдээ 3 удаа л хэрэглэнэ. Хэрэв өвдөлт 15 минут, 3 удаагийн цацлага хэрэглэсний дараа ч арилахгүй бол түргэн тусламж дууд.
Хэрэв та сүүлийн 24 цагт эрэгтэйчүүдийн бэлгийн сулралын эсрэг эм хэрэглэсэн бол GTN цацлагыг хэрэглэж болохгүй.
Түргэн тусламж ирэх хүртэл аль болох тайван байж амрах хэрэгтэй.
Хэрэв цацлага цацсаны дараа эсвэл амарсны дараа өвдөлт багассан ч дахин давтагдах эсвэл давтамж ихэссэн бол эмчдээ мэдэгдээрэй. Мөн тухайн үеийн өвдөлт, шинж тэмдгийнхээ талаар тэмдэглэж бичээрэй.

Хэрвээ та “цус шингэлэх эм” хэрэглэж байгаа бол (тикгрелор, празугрел, клопидогрел зэрэг анти-плателет эмүүд, мөн варфарин, ацекумарол эсвэл фенпрокумон зэрэг антикоагулянт эмүүд) бие амархан хөхөрдөг.
Хөхөрсөн хэсгээ ажиглаарай. Хэрэв их хэмжээгээр хөхрөх, хөхөрсөн хэсгээр өвдөх, эсвэл хөхөрсөн хэсгийн доор хатуу зангилаа мэдрэгдэж байвал эмчдээ мэдэгдээрэй.

Зарим нь үүнд нөлөөлдөг – жишээ нь бета-блокерууд. Эмээ орой уухын оронд өглөө уугаад үзээрэй. Энэ талаар эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Зүрхний өвчнөөр өвдсөний дараа ихэнхдээ амьдралынхаа туршид аспирин уух шаардлагатай болдог. Мөн бета-блокер, ACE ингибитор, статин эсвэл цусны даралт бууруулах эм зэрэг бусад эмүүдийг ч хэрэглэх шаардлагатай байж магадгүй. Ямар эмүүдийг үргэлжлүүлэн уух хэрэгтэй талаар эмчтэй зөвлөж ярилцаарай.

Хэрвээ та өдөртөө санасан бол эмээ тухайн өдөртөө багтааж уугаарай. Хэрвээ санаагүй бол уугаагүй тунгаа алгасаж, маргааш хэвийн цагтаа ууна. Тунг дур мэдэн давхарлаж ууж болохгүй.

Үгүй. Олон хүн стент суулгасны дараа судсан дотор шилжих хөдөлгөөн хийвэл яах вэ гэж санаа зовдог. Стент судсанд суулгагдсаны дараа судасны хана түүний дээгүүр ургах процесс эхэлснээр стент судасны хананы нэг хэсэг болж, хөдөлж чадахгүй болдог.

Бэлгийн харьцаанд дахин орж эхлэхэд өөрийгөө бэлэн гэж үзсэн үедээ болно (хэрвээ та хоёр давхрын шат өгсөхөд амьсгаа давчдахгүй байвал, бэлгийн харьцаанд ороход бэлэн байна гэсэн үг). Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь зүрхний шигдээс эсвэл зүрхний мэс засалд орсноос хэдхэн долоо хоногийн дараа бэлгийн харьцаанд орж эхэлдэг. Хүмүүс ихэнхидээ урьдынхаа адил давтамжтайгаар харьцаанд ордог ч зарим тохиолдолд арай идэвх багатай болох нь бий. Энэ нь сэтгэл түгшүүр, сэтгэл гутрал эсвэл дур хүсэл бууралттай холбоотой байж болно.
Хүн хоорондын харилцаа хамгийн чухал учраас хамтрагчтайгаа нээлттэй ярилцаарай. Эмчилгээ, цаг хугацаа, мэргэжлийн зөвлөгөө авах зэрэг нь энэ байдлыг даван туулахад тусална.
Зүрхний шигдээс болсны дараа та өөрийн зүрхний цохилт, амьсгал, булчингийн чангарал зэргээ илүү мэдэрч, мэдрэг болж болох бөгөөд энэ нь хэвийн зүйл учир санаа зовох хэрэггүй.
Та хамтрагчтайгаа дур тавих зорилгогүйгээр зүгээр л тэврэх, илэх, энхрийлэх зэргээр дотно харилцаагаа хадгалж болох юм. Ингэснээр хэн хэндээ дарамт үүсгэхгүйгээр бие биедээ илүү ойр байх боломжтой. Ийм байдлаар, аажим аажмаар идэвхитэй бэлгийн амьдралдаа бүрэн эргэн орж болно. Өөртөө итгэх итгэл нэмэгдэх тусам та хамтрагчтайгаа илүү тав тухтай байж чадна.
Хүндрэлгүй өвчтөнүүд зүрхний шигдээсийн дараа 7–10 хоногийн дотор, харин зүрхний хагалгааны дараа ойролцоогоор 8 долоо хоногийн дараа бэлгийн амьдралдаа эргэн орж болно.
Хэрвээ та эргэлзэж байвал эмч эсвэл эрүүл мэндийн мэргэжилтнээсээ зөвлөгөө аваарай.

Холестерины талаар мэдээллийг “Холестерин” хуудаснаас үзнэ үү.

Зүрхний эмч хэд хэдэн хүчин зүйлд үндэслэн таны хэзээ жолоо барьж эхлэх хугацааг шийднэ. Энэ талаар эндээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Ажилдаа хэдий хугацаанд завсарлага авахыг таны зүрхний эмч шийднэ. Энэ талаар эндээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Хэрэв таны биед ямар нэг зовиур байхгүй бол гэрээсээ гарч болно. Хэрэв та цахилгаан шатгүй өндөр давхарт амьдардаг бол эхний ээлжинд шатaaр аажуухан өгсөж уруудаарай. Өдөр тутмын ойр зуурын ажил хийж болно — хөнгөн зүйлээс эхэлж, биеийн байдлаа ажиглан аажмаар нэмэгдүүлээрэй. Эхний нэг сарын хугацаанд 5 кг-аас илүү хүнд зүйл өргөхгүй.
Биеэ сайн анзаар — хэрэв ядарч байвал, та ачааллаа хэтрүүлж байна гэсэн үг. Өдөр бүр бага багаар дасгал хөдөлгөөн хийж, аажмаар нэмэгдүүлээрэй. Амрах нь хурдан эдгэхэд чухал гэдгийг санаарай.

Эмнэлгээс гарснаас хойш 4–6 долоо хоногийн дараа цусны давтан шинжилгээ хийлгэх шаардлагатай. Холестерины хэмжээ нь липид бууруулах эмчилгээг өөрчлөх шаардлагатай эсэхийг тогтооно.

Эмнэлгээс зөвлөсөн эмийг хэрэглэхэд ямар нэгэн асуудал гарвал аль болох хурдан эмнэлэг, зүрхний эмч эсвэл өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Эмийг гэнэт зогсоож болохгүй гэдгийг санаарай.

Ихэвчлэн эмнэлгээс гарснаас 6–8 долоо хоногийн дараа анхны хяналт, дараа нь 6 сарын давтамжтай, сүүлд нь жил бүр хяналт хийгддэг. (Үзлэгийн давтамж нь өөр өөр байж болно)

Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлснээр та өөрийгөө дахин өвдөхөөс сэргийлж чадна. Тамхи татахаа больж, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллож, илүүдэл жингээ хасаарай. Мөн өндөр холестерин, өндөр даралт, чихрийн шижин өвчнийг эмчлэхийн тулд эмээ тогтмол уугаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хуудаснаас үзнэ үү.

Та тамхи татахаа даруй зогсоох ёстой. Тамхи нь амь насанд аюултай донтуулагч бөгөөд тамхинаас гарахад туслах олон арга байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Зүрхний шигдээс болсны дараа сэргээн засах эмчилгээ хийхийг зөвлөдөг. Ихэвчлэн энэ эмчилгээг эмнэлгээс гарснаас хойш ойролцоогоор зургаан долоо хоногийн дараа эхэлдэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.