Зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд ямар ялгаатай болохыг олж мэдээрэй.
Эрэгтэй болон эмэгтэй хүнд зүрх судасны өвчний эрсдэл хэр ялгаатай байдаг вэ?
Зүрх судасны өвчин нь дэлхий нийтэд эрэгтэй болон эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд энэ нь голцуу атеросклерозын шалтгаант зүрх судасны эмгэгээс үүдэлтэй. Европын эмэгтэйчүүдийн ойролцоогоор 20% нь ишемийн шалтгаант зүрхний өвчнөөр (линк) нас бардаг. Ишемийн өвчтэй эмэгтэйчүүд нь ижил насны эрэгтэйгээс эрт нас барах илүү магадлалтай байдаг.
50-с дээш насанд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өндөр холестеринтай (линк ) болдог бөгөөд энэ нь тэдний “сайн” холестерин нь цэвэршилтээс хойш буурдагтай холбоотой. Цэвэршилтийн дараах дааврын өөрчлөлт нь зүрх болон судсанд хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлсийг нэмэгдүүлдэг бөгөөд эдгээрт артерийн даралт ихсэх(линк) , биеийн жин нэмэгдэх(линк) болон цусан дахь өөх тосны хэмжээ нэмэгдэх орно.
Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн цээжний өвдөлт сонгомол шинжээр илрэх нь бага байдаг. Тэд ихэвчлэн гар, нуруу, эрүүний өвдөлт, амьсгаадалт, бие сулрах, зүрх дэлсэлт, толгой эргэлт зэрэг зовиур хэлдэг. Аюултай шинжүүдийг (линк) энэ хэсгээс уншина уу.
Уламжлалт эрсдэлийн үнэлгээний аргууд эмэгтэйчүүдийн эрсдэлийг дутуу үнэлдэг бөгөөд эмч мэргэжилтнүүд хүйс хамааралтай үнэлгээний аргуудыг хэрэглэх хэрэгтэй.
Дааврын орлуулах эмчилгээний аюулгүй байдал ба үр нөлөө нь одоог хүртэл маргаантай байдаг бөгөөд та энэ талаар эмчтэйгээ хэлэлцэх шаардлагатай байж мэднэ.