Та зүрх судасны өвчнөөр өвдөхгүй байхын тулд өдөр тутмын хоолны сонголтондоо анхаарах хэрэгтэй. Таны хийж чадах өдөр тутмын жижиг өөрчлөлтүүдийг дурдвал:
Хүнсээ худалдаж авахдаа,
- Олон өнгийн жимс, хүнсний ногоо түлхүү авах
- Бүхэл үрийн гурил, бор будаа сонгох
- Оливын тос сонгох
- Өөхгүй мах сонгох
- Сахарын хэрэглээгээ бууруулах
- Хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах
- Давсны хэрэглээгээ багасгах
- Тослоггүй сүү сүүн бүтээгдэхүүн сонгож хэрэглэх
- Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
Гадуур хооллохдоо:
- Шарсан, түргэн хоол, хагас боловсруулсан хоол хүнсийг хязгаарлах.
- Чихэрлэг ундаанаас татгалзах
- Архи, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэхгүй байх
Хоол хийхдээ:
- Ханасан өөх тос (цөцгийн тос, масло гэх мэт)-ноос татгалзаж ханаагүй өөх тос (чидун жимсний тос, авокадо, наран цэцгийн тос, гэх мэт) хэрэглэж хэвших
- Давс, бэлэн хоол амтлагчны оронд яншуй, кари, амтат чинжүү, халуун чинжүү, сармис, цагаан гаа, сонгино хэрэглэх
- Хоолны ширээн дээр давс тавихгүй байх
- Хоолоо бүрэн болгосны дараа давсаар амтлах
- Хоолны давсаа аажмаар бууруулах
- Хоол хийхдээ амтлагч хэрэглэсэн бол давс агуулсан нэмэлт амтлагч хэрэглэхгүй байх (энэ нь цусны даралтыг нэмэгдүүлдэг)
Эрүүл, амттай хоол гэртээ бэлдэх аргууд, эрүүл хоолны жор хайж өөртөө болон гэрийнхэндээ хийж өгөөрэй.